fitness
  • 447 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс агаарын тээврийн үнэ тарифыг буулгахыг үүрэг болгосны дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 


Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 50-70 хувийн хямдралтай үнээр зорчдог болох гэнэ. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах юм.  Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчино. Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Дорнод зэрэг нийт 9 аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг энэ удаагийн хуралдаанаар шийдсэн байна.


Үүний зэрэгцээ МИАТ компани орон нутгийн нислэг үйлдэхээр болж байгаа ба ингэснээр үнэ тарифын хувьд буурах магадлалтай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Бусад мэдээ

Гараашны оронд сагсан бөмбөгийн талбай, сандал, саравч байршуулж тохижуулжээ

Гараашны оронд сагсан бөмбөгийн талбай, сандал, саравч байршуулж тохижуулжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиг

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, салхи шуургатай байхыг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн