fitness
  • 605 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.


Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн байна. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг  өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байгаа аж. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл ажиллагааны чанар, төрийн албанд ажиллагсдын үр дүн сургалтын байгууллагын чанараас шууд хамаардаг. Өмнөх жилүүдийн судалгааны дүнгээс харахад АШУҮИС, МУИС, Санхүү, эдийн засгийн их сургуулийн төгсөгчид шалгалтад 51 хувьтай тэнцэж байсан. Цаашид ЕБС-ийн төгсөгчдийн боловсролын чанарыг уялдуулахаар судалж байна. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 3816 иргэн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн. Шалгалт өгч буй бүх хүнд амжилт хүсье” гэв.


Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон бөгөөд энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулна.  

Бусад мэдээ

Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа

Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа

Тус маркийн нээлт “Чингис хаан”-ы музейд өнөөдөр болов.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-ний үр дүнг танилцуулж байна

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-ний үр дүнг танилцуулж байна

PISA судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд шалгалт 2022.04.11-05.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн