3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно.
Тус тэмцээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордсныг Монголын үндэсний олимпийн хороо мэдээллээ.
Тодруулбал, эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтжээ. Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа бүрэлдэхүүний гадна үлдсэн байна.