fitness
  • 369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Замын-Үүд боомтын төмөр замчид энэ сарын 20-нд ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 457 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 259 вагон талбайд буулган 603 бичиг баримт боловсруулсан амжилтаар ачилтын дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо.

Ачилт буулгалтын ажиллагаанд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түргэн шуурхай ажиллажээ. Ингэснээр Хятад вагоны сул зогсолтыг бууруулж чадсан байна.

Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжихэд тус хилийн гарцаар солилцож буй галт тэрэг солилцоо, шилжүүлэн ачилтын хурд ихээхэн чухал. Замын-Үүд – Эрээн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ ХНН онцгой анхааран ажилласны үр дүнд тус боомтоор хоног тутам тогтмол 15 галт тэрэг солилцож байгаа юм.     

УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 27.7 хувиар илүү байгаа нь энэ онд ачаа тээврийн өмнөх дээд амжилтаа ахиулах төлөвтэй байна. 

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Бусад мэдээ

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 12-р сарын 31-нд явахгүй

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 12-р сарын 31-нд явахгүй

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 2023 оны 12-р сарын 31-ний өдөр аялахгүй болжээ. Иймд зорчигч

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн