fitness
  • 490 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

Хүүхдийн төлөөх үйл хэргийг манлайлж, ирээдүй хойчийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа.  
Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов. 
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм. 
Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан гэдгээ Ерөнхий сайд онцлов. 
Хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор буюу 2005 онд Ерөнхий сайдын түвшинд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж байжээ. 18 жилийн дараа Ерөнхий сайд уулзаж буйд оролцогчид талархлаа илэрхийлж байв. 
Хүүхэд хөгжлийн тогтолцоог эргэж харах, эрх зүйн орчинд анхаарах, хүүхдийн байгууллагуудын оролцоо, хүний нөөц, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжлийн салбарын хөрөнгө оруулалт гэсэн анхаарлын төвд байгаа таван асуудалд төвлөрч ярилцаад шийдэл гаргахыг Ерөнхий сайд оролцогчдоос хүссэн.


 
Хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтад анхаарах цаг болсон, хүүхдийн төлөө фондын хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох ёстой гэж 1977-1989 онд Монголын хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан Ч.Цэрэндулам санал хэлсэн. Мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудын уялдааг сайжруулах, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээ хангалтгүй байгаа, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажиллаж байгаа нийгмийн ажилтны ачаалал эрс ихэссэн ч цалин нь бага. Үүнээс болоод хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага хүний нөөцийн хомсдолд орсон, хүүхэд хамгаалалд төсвөөс олгодог найман тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, гэр бүл болон байгууллага доторх хүүхдийн эрхийг хангуулах, нийгмийн хамгааллийн бодлого сүүлийн 20 жилд алдагдсан талаар 60 гаруй төлөөлөл санал, хүсэлтээ  хэллээ. 
Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулж, уулзалтад оролцсон төлөөллөөр шинэчлэх, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын  100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.      


Бусад мэдээ

Х.Нямбаатар: Бусад улсаас ирэхгүй байгаа хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавьсан

Х.Нямбаатар: Бусад улсаас ирэхгүй байгаа хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавьсан

Ардчиллын төлөөх дээд түвшний Энэтхэг-Номхон далайн бүсийн II уулзалт "Авлигатай тэмцэхэд тулгамдаж

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийв

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Ул

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.