fitness
  • 441 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2458 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 6.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1259 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, эмзэг цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгаж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоожээ.

Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд мөн мэдээлэл өгсөн.

Тэрбээр:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 179 цэгт Тээврийн цагдаагийн албаны 510 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 36 мянга гаруй зөрчил илрүүлж, арга хэмжээ авч ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгдсэн байна. Түүнчлэн зам, тээврийн ослын дуудлага өссөн үзүүлэлттэй байгаа юм гэлээ.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах П

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээний багцууд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээний багцууд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээний та

Ариунзул С.
Ариунзул С.