“Улаанбаатар марафон-2023” Олон улсын гүйлтийн тэмцээн ирэх сарын 03-нд болно.
-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
-Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
- Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
-Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна гэж Нийтийн тээврийн газраас мэдээлэв.