fitness
  • 443 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Агаарын тээврийн либералчлал явагдаж Монгол Улсад нисэх авиа компаниудын тоо нэмэгдсээр байна.

Japan Airlines авиа компаниас Наритагаас-Улаанбаатарын хооронд чартер нислэг үйлдэх болсноо зургаадугаар сарын 1-нд зарлалаа.

Наймдугаар сард Монгол руу хоёр удаагийн нислэг үйлдэхээр болжээ.

  • Наритагаас наймдугаар сарын 24, 28-нд,
  • Улаанбаатараас наймдугаар сарын 28, 9-р сарын 1-нд ниснэ.

Наритагаас өглөө хөөрч, үдээс хойш Улаанбаатарт ирэх бол буцах нислэг үдээс хойш Улаанбаатараас хөдөлж, орой Наритад бууна. Тус компаниас Монголд дөрвөн шөнө таван өдрийн аялал хийх зорилготой хэмээн мэдэгдлээ.

Аялал жуулчлалын хөтөлбөрийг HIS (HIS, 9603), Club Tourism, JTB, Nihon Аяллын агентлаг, Hankyu аялал зэрэг жуулчлалын агентлагууд хариуцах ба нэг нислэгээр 200 орчим хүн явах боломжтой аж.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ир

Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийг түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлнэ

Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийг түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлнэ

Зорчигчдын явахын өмнөх бэлтгэл ажлыг хөнгөвчлөх үүднээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам "Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах заавар"-ыг шинэчилсэн байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.