"Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг тавдугаар сарын 31-нд зохион байгуулж, 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав.
Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулж, тус компанийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг сая тонн давлаа.
Засгийн газрын тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталснаар “Эрдэнэс Тавантолгой" ХК, МХБ хамтран анхны цахим арилжааг энэ оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс амжилттай зохион байгуулж байна.