Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэд үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж “Эргэлт 2” хэсгийг иж бүрэн зассан байна.
Тус төвд үйлчлүүлж буй иргэдийн 40 орчим хувь нь “Эргэлт 2” хэсгийн 1-6 давхар хүртэлх шатаар зорчдог. Эрчимт эмчилгээний тасгийн сахиур, бусад тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд хүргэх эргэлтийн үйлчилгээг 07:00-22:00 цагийн турш үзүүлдэг байнгын ачаалалтай хэсэг юм.
Иймд уг хэсэгт эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн материал хэрэгслийг ашиглан засвар үйлчилгээг хийж, эрчим хүчний хэмнэлт бүхий мэдрэгчтэй гэрэлтүүлэг тавьж, давхар тус бүрийг тодорхой илэрхийлсэн тоон мэдээллээр хаягжуулан, шатны хонгил дахь цонхнуудыг илүү саруул болгон зориулалтын хавтангаар бүрж засварласан байна.