fitness
  • 376 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд Олон улсын хөлбөмбөгийн холбоо – FIFA санхүүжүүлэн хийж буй Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит дэлхийн жишиг бүхий хөлбөмбөгийн талбайн нээлт тун удахгүй болох гэж байна.

Нээлтийн үеэр “ITALIA SOCCER CAMP 2023” арга хэмжээ болно. Арга хэмжээг тохиолдуулан Италийн нэрт хөлбөмбөгчин Gianluca Zambrotta, football freestyler Swann Ritossa болон Италийн хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж 8-14 насны 120 хүүхдийг сургалтад хамруулж, үүнээс гурван хүүхдийг шалгаруулж 2023 оны аравдугаар сард болох Олон улсын хөлбөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна. Сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг, диплом зэргийг гардуулах юм.

Gianluca Zambrotta гэж хэн бэ?

Италийн мэргэжлийн хөлбөмбөгчин G.Zambrotta нь жигүүрийн хагас хамгаалачгийн байрлалд тоглож байсан бөгөөд 2006 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дэлхийн томоохон клубууд болох Ac Milan, Juventus, Barcelona зэрэг клубуудэд хүчин зүтгэж байсан нэгэн юм. Gianluca Zambrotta Монголын хөл бөмбөгийн холбоо Баянзүрх дүүрэг

Бусад мэдээ

АТГ: Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэнд эзэмшүүлсэн хэрэгт 11 этгээдийг шалгаж байна

АТГ: Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэнд эзэмшүүлсэн хэрэгт 11 этгээдийг шалгаж байна

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.