fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох экспортыг нэмэх хүрээнд:

2022 онд экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар байсныг 2024 онд 14 тэрбум ам.долларт хүргэнэ. Төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмж, нүүрсний экспортын биет хэмжээ 50 сая, зэсийн экспортын биет хэмжээ 1.5 сая, газрын тосны экспортын биет хэмжээг 6 сая баррельд тус тус хүргэнэ.

Нийт экспортын ачааны 90 гаруй хувь нь гурван боомтоор, импортын ачааны 93 хувь хоёр боомтоор хийж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмнэ.

Нийт экспортын 90 хувийг түүхийгээр гаргаж байна. Иймд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ.

Мах, махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеэс дөрөв дахин буурсан. Иймд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тоннд хүргэнэ.

Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа 2022 онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгоно. Дээрх зорилтуудын хүрээнд нийт 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл хэрэгжүүлнэ гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Бусад мэдээ

"Тусгаартогтнол" гэсэн нэртэй нэг хүн монголд бүртгэлтэй

"Тусгаартогтнол" гэсэн нэртэй нэг хүн монголд бүртгэлтэй

Өнөөдрийн байдлаар Хүн ам, өрхийн мэдээллийн санд "Тусгаартогтнол" гэсэн нэртэй нэг хүн байна.Маргаа

Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах дахин боловсруулаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Эмээлт орчмын үйлдвэрт муудсан мах дахин боловсруулаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хоро

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.