fitness
  • 493 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-07

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар уг хуралдаанд танилцууллаа.

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.

Монгол Улсад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Бусад мэдээ

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ сайн үйлсэд нэгдэцгээе

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ сайн үйлсэд нэгдэцгээе

Хүүхдийн хөгжил төлөвшилд 0-5 насыг алтан үе гэж нэрлэдэг. Энэ насанд хүүхдийн уураг тархиных нь 90

Хөтлөгч Т.Оргилмөнх: “Хүмүүсийн сэтгэлд муу хүн шиг үлдчихгүй юмсан”

Хөтлөгч Т.Оргилмөнх: “Хүмүүсийн сэтгэлд муу хүн шиг үлдчихгүй юмсан”

Анх хэдэн онд Тв5 телевизээс ажлын гараагаа эхлэв?2014 оны 11 сард ажилд ороод жил гаран ямар нэвтрү

Ариунзул С.
Ариунзул С.