fitness
  • 499 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн тогтоолын төсөл орж ирсэн байгаа юм. Тэгэхээр нэмэлт 400 орчим сая ам.долларыг төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үг үү. Энэ ямар учиртай санхүүжилт юм бэ гэж лавласан.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Энэ бол компанийн урсгал зардал. Өмнө нь Хөгжлийн банкнаас санхүүжиж ирсэн. Хөгжлийн банкнаас компанийн урсгал зардал, үйлдвэрийн гаднах дэд бүтцийг санхүүжүүлэн барьсан. Дөрвөн янзын дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоныг Хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлж байсан. Харин энэ зээл зогсчихсон. Энэтхэгийн тал анхнаасаа та бүхэн энэ газрын тос боловсруулах шинэ үйлдвэрийн салбар байгуулах гэж байгаа бол компанийнхаа урсгал зардал болоод дэд бүтцийг Монголын Засгийн газар өөрөө хариуцаарай гэсний дагуу хариуцаж байгаа юм. Дээр дурдсан хөрөнгө оруулалт гэдэг нь үндсэндээ үйлдвэрийн хотхоныг барихад шаардлагатай үлдэгдэл санхүүжилт байгаа юм. Өнгөрсөн жилээс хойш доголдоод хэцүү байдалд орж эхэлсэн. Өнгөрсөн нэг, хоёрдугаар дугаар сард цалингаа тавьж чадахгүй 20 инженер ажлаас гарлаа. Ийм байдалтай байгаа хэмээсэн.  

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тус Байнгын хорооноос боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулсан.  Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Аубакир нар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

зураг
 
УИХ

Тус тогтоолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн өмчийн хувьцаа  эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд  заасны дагуу мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах төрийн захиргааны төв байгууллагыг тогтоох, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд шаардагдах урсгал зардал, орон сууцны барилгын үлдэгдэл санхүүжилт болон бусад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Газрын тосны олборлолтыг орд ашиглах үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөнд заасан хэмжээнд хүргэх зорилгоор хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, олборлосон тосыг Монгол Улсад баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэхтэй холбогдуулан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон түүний дээд шатны байгууллага болох “Хятадын газрын тосны үндэсний корпорац (CNPC)” болон “Дачин Ойлфийлд” компанитай хэлцэл хийн, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ирээдүйд олборлох газрын тосыг Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосон талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэх, үүнтэй холбогдон гарах хөрөнгө санхүүгийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг төсөл хэрэгжих хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт түр горимоор байршуулах боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуульд газрын тосны инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, дадлага хийх зардлыг шийдвэрлэх талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани тодорхой арга хэмжээ авах талаар Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Дүүргийн Засаг даргатай уулзахаар ирсэн хүн бүр газар хүсдэг, үүнийг хална

Дүүргийн Засаг даргатай уулзахаар ирсэн хүн бүр газар хүсдэг, үүнийг хална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны орол

Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадвараараа өрсөлджээ

Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадвараараа өрсөлджээ

Цэцэрлэг, сургуулийн тогооч нарын ур чадварын улсын анхдугаар уралдаан болжээ. Сургууль, цэцэрлэгийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.