fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

БНХАУ-ын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар буураад байна

БНХАУ-ын экспорт тавдугаар сард сүүлийн гурван сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Улс орнуудад эрэлт буурахтай зэрэгцээд хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д учрах эрсдэл улам бүр нэмэгдсээр байгаа аж.

БНХАУ-ын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар буурсан байна. Энэ нь 1.8 хувиар буурна гэсэн медиан төсөөллөөс хавьгүй өндөр дүнгээр буурсан тохиолдол боллоо.

Харин тус улсын импорт 4.5 хувиар буурсан нь өмнөх тооцооллоос харьцангуй бага хувиар буурсан үзүүлэлт болж байна. Ийнхүү БНХАУ-ын гадаад худалдаа 65.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалсны дараа эдийн засаг нь энэ оны эхэн үед эрчимтэй эргэн сэргэж байсан юм.

Харин сүүлийн үеийн тоон мэдээллээс харвал тус улсын экспорт болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаагаа тасралтгүй буурсаар байна.

Бусад мэдээ

Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг энэ сарын 30-наас цахимаар олгохоор болжээ

Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг энэ сарын 30-наас цахимаар олгохоор болжээ

Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-наас эхлэн виз

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд ор

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.