Зэсийн үнэ ойрын хугацаанд уналттай байх хэдий ч энэ оны хоёрдугаар хагаст өсөлттэй байх төлөвтэй байна. Үүний гол шалтгаан нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой юм. Тиймээс ч ирэх жилүүдэд энэ салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд нэмэгдэх нь зэсийн үнийг өсгөх гол шалтгаан болж буй.
Дэлхий даяар барилга бүтээн байгуулалтын ажил саарсан нь зэсийн үнийг буурахад нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч хүчирхэг эдийн засагтай Хятадын үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор энэ сарын 2-ноос зэсийн үнэ өслөө. Улмаар ирэх сараас нэг тонн зэсийн үнэ 8316 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ажээ. Тиймээс энэ жилийн зэсийн ханш Хятадын эрэлт ямар байхаас шалтгаална.
Тус Улсын Хувьд Зэсийн Эрэлт Нь 2.7 Хувиар Өснө Хэмээн Зах Зээлийн Шинжээчид Таамаглаж Байна.
Манай улсын хувьд зэсийн үнэ өсөх нь мэдээж хэрэг ашигтай. Төсвийн тодотгол хийх үеэрээ зэсийн үнийн тооцооллоо тонн тутмыг нь 8386.7 ам.доллароор тооцсон байдаг. Тэгэхээр түүхий эдийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэх нь уул уурхайгаас хараат манай улсын хувьд ашигтай зураглал юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын байдлаар нэг тэрбум ам.долларыг зэсийн баяжмал экспортолж олжээ.