"Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая" бодлогын зөвлөгөөн өнөөдөр болж байна
Тодруулбал, Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр /06.12/ 8:30-15:00 цагт Блю Скай зочид буудлын “Даймонд” хурлын танхимд зохион байгуулж байна.