fitness
  • 638 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-12

Ойрын хугацаанд халуун цаг агаартай өдрүүд үргэлжлэх тул та бүхэн өөрсдөө болон хүүхдээ наршихаас сэргийлнэ үү. Хэрэв наршсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай.

Наршихаас сэргийлэхийн тулд Та

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Хэрэв наршсан бол

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах,  /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.


Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүү

БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга ЧД-ийн өрхийн эмнэлэгтэй танилцав

БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга ЧД-ийн өрхийн эмнэлэгтэй танилцав

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 13-15-нд манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.