fitness
  • 338 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-13

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он хүртэлх хугацаанд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Тухайлбал бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах дэлхийн хөтөлбөр болон Монгол Улсын стратегийн хэрэгжилтийг хангах, гоц халдварт өвчинтэй бүсчлэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Сүүлийн жилүүдэд төв болон зүүн бүсийн аймгуудад энэ төрлийн өвчний тохиолдол бүртгэгдэж байгаагаас гадна нийт өвчилсөн малын 60 орчим хувийг ямаа, ишиг, хурга эзэлж байна.

Бог малын тоо толгой 2022 оны мал тооллогын дүнгээр 60 саяд хүрсэн.

Хүн ам, малын нягтрал ихтэй, олон улсын худалдаанд голлох үүрэгтэй эдийн засгийн бүсчлэл буюу олон улсын худалдааны замын босоо тэнхлэг зэргийг харгалзан төв болон зүүн бүсийн 13 аймаг, нийслэлийг хамарсан 19-30 сая толгой бог малыг вакцинжуулахаар төлөвлөснийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас мэдээллээ.


Бусад мэдээ

"Наран Трейд" ХХК-ийн барилга барих гэж байсан газрыг нийтийн эд болгоно

"Наран Трейд" ХХК-ийн барилга барих гэж байсан газрыг нийтийн эд болгоно

Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна.

Таван шарын төмөр зам хүртэлх авто замыг ашиглалтад оруулахаар түр гарам байгуулна

Таван шарын төмөр зам хүртэлх авто замыг ашиглалтад оруулахаар түр гарам байгуулна

Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлээр 2022 онд 11 байршилд зам, замын ба

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.