fitness
  • 442 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-14
СУРТАЛЧИЛГАА

Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, гарааны бизнес гээд бүхий л салбаруудыг нэгтгэж шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулан, инновацийн хөгжлийг тодорхойлогч Монголын "Инновацийн 7 хоног-2023" 06 сарын 05-аас 06 сарын 11-ийг дуустал үргэлжлэн амжилттай болж өндөрлөлөө.

зураг
 

"Инновацийн 7 хоног"-ийн хүрээнд дараах 13 арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Үүнд:

- “ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ ФОРУМ - 2023” Форум, Үзэсгэлэн

- “INCLUSIVE SOCIETY/DESIGN THINKING” Семинар

- “ЭРДЭМ ХАКАТОН” Демо дэй

- “DX CUP MONGOLIA-2023” Демо дэй

- “ИХ СУРГУУЛИУДЫН ИННОВАЦ, ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ТАНИЛЦУУЛГА” Уулзалт, Үзэсгэлэн

- “CORPORATE SOCIAL RESPONSIBILITY FOR INNOVATION” Семинар

- “AGRI SHOW CASE TOUR” Уулзалт, Үзэсгэлэн

- “BEST PAPER AWARD-2023” Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал

- “INNOWEEK STAGE” арга хэмжээ

- “STEM WORKSHOP” Сургалт

- “ICT MINDGOLIA FORUM 2023” Форум

- “START UP SHOWCASE” Танилцуулга, Үзэсгэлэн

- “ICT EXPO 2023” зэрэг арга хэмжээнүүд салбар салбарын манлайлагчдаар түүчээлүүлэн, өргөн хүрээг хамарч амжилттай зохион байгуулагдлаа.

Инновацийн 7 хоногийн хүрээнд инновацийн шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий +600 гаруй бүтээлүүдтэй танилцан, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны 20+ гэрээ зурагдсанаар оролцогч талуудын хамтралыг илүү нягт болгох гүүр тавигдсан бөгөөд тус арга хэмжээнүүдийн үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж, бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн улсынхаа эдийн засгийг солонгоруулах, томоохон өөрчлөлтийг авчрах үүд хаалга нээгдэх томоохон алхам болж чадлаа.

зураг
 

Техник технологийн хөгжил, үйлдвэрлэлийн дэвшил, шинжлэх ухааны нээлт,  шинэлэг өөрчлөлтүүд, шилдэг шийдлүүдийг танилцуулан “Инновацийн 7 хоног”-той хамт байж, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон хамтрагч байгууллагууддаа БАЯРЛАЛАА!

2024 онд илүү их дэвшил, илүү гайхалтай шийдэл, илүү онцгой  санаа, илүү их амжилттайгаар уулзацгаая.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Шинжлэх ухаан, технологийн сан
  • Шинжлэх ухааны паркийн захиргаа
  • Мэдээлэл технологийн, үндэсний парк

Бусад мэдээ

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатарт хийхээр тохирлоо

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатарт хийхээр тохирлоо

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэрг

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт

Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргаа, зарцуулалт

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг Засгийн газар 2

Ариунзул С.
Ариунзул С.