fitness
  • 471 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажилтай танилцлаа. Тус төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй.  
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэж заасан. Жилд 1,5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн. EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах болEPC-3багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Тус үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн байна.   


Бусад мэдээ

"Зуслангийн бүсэд авсан газартаа хашаа барь" гэдэг шаардлагыг хүчингүй болгох нь зөв гэжээ

"Зуслангийн бүсэд авсан газартаа хашаа барь" гэдэг шаардлагыг хүчингүй болгох нь зөв гэжээ

Зуслангийн бүсэд газар эзэмших, өмчлөх тохиолдолд газрын албанаас газартаа хашаа барих, ариун цэврий

Цар тахлын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсэг байгууллаа

Цар тахлын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсэг байгууллаа

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Ариунзул С.
Ариунзул С.