fitness
  • 339 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-16

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт эхэллээ. 

Энэ удаад ил тод, нээлттэй, шударга, ёс зүйтэй байдлыг ханган, ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхаар “Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтын систем”-ийг боловсруулж, зохион байгуулалт, техникийн бэлэн байдал хангагдлаа. 

Тодруулбал, интернэтэд холбогдсон компьютер, гар утас бусад төхөөрөмжөөс аль нэг веб хөтөч ашиглан https://psod.maf.gov.mn домэйнээр эсвэл QR кодыг уншуулан “Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтын систем”-д хандана.

Энхийг сахиулах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид болон баримт бичгийн бүрдэлд хяналт тавих анги, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд системтэй ажиллах өөр өөрийн түвшинд холбогдох заавартай дараах QR кодыг уншуулж танилцан, зааврын дагуу бүртгүүлнэ.

Бусад мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийг багасгахад худгийн эгч нар тусална

Гэр бүлийн хүчирхийллийг багасгахад худгийн эгч нар тусална

Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal- -Энэхүү нийтлэлийг 2021 онд бичсэн болно-

"Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, хамгаалах заалт тусгагдсан"

"Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, хамгаалах заалт тусгагдсан"

Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж Монгол Ул

Ариунзул С.
Ариунзул С.