fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-19

Украины өмнөд хэсэгт нурсан далангаас бохир ус урсаж, иргэдэд хохирол учруулж байгаа тул далайн эргийг хааж буйг тус улсын удирдлагууд мэдэгдлээ.

Тодруулбал энэ сарын зургаанд Украины Херсон муж дахь Нова Каховкагийн усны далан нурсан. Үүний улмаас тосгон, тариалангийн талбайнууд үерт автаж, 10 мянган хүний цэвэр ус, цахилгааны хэрэглээ тасалдсан байна. Үерээр 16 иргэн амиа алдаж, 31 хүн сураггүй болжээ.

Далан нурсан тухайд “Украины сөрөг довтолгооноос өмнө Орос “сандарч” далангаа дэлбэллээ” гэж Киевээс мэдэгдсэн. Харин ОХУ-аас “Крымийг усгүй болгож, дайны талбараас сатааруулах зорилгоор Украин өөрсдөө их буугаар сүйрүүлсэн” гэж үзэж байна.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш далангийн эргэн тойрон маргаантай бүс нутгийн нэг болсон. Тус байгууламж Украины өмнөд нутгийн томхон хэсэг, тэр дундаа 2014 онд ОХУ хууль бусаар нэгтгэсэн Крымийн хойгийг усаар хангадаг.

Эх сурвалж: CNN 

Бусад мэдээ

13А-гүй шууд очиж болох тусламж үйлчилгээний жагсаалт

13А-гүй шууд очиж болох тусламж үйлчилгээний жагсаалт

Дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтний эрч хэвээр байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтний эрч хэвээр байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн ха

Ариунзул С.
Ариунзул С.