“ТЭСО ПРОПЕРТИС” групп нь дотоодын үл хөдлөхийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ба хэрэгжүүлж буй төсөл бүрдээ “PEOPLE FIRST” буюу хүн төвт үндсэн зарчмыг баримталдаг.
Эдгээр төслийн нэг бол тансаг зэрэглэлийн 350 айлын “Sky Garden Residence” хотхон юм. Хан Богд уулын бэлд, Хатан Туул голын хөвөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарт байрлах “Sky Garden Residence” төсөл нь 2018 оноос эхлэн сүндэрлэж байна.
"ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ" уриатай хүүхдийг дээдэлж, оршин суугчдаа эрхэмлэсэн орчин, төлөвлөлт бүхий уг төслийн Монголдоо анхдагч, жилийн 4 улирлын ногоон байгууламж болох Winter garden ашиглалтад орлоо.
Winter Garden нь оршин суугчдын ая тухтай амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хангасан 1500м2 бүхий 3 давхар ногоон байгууламж юм.
Winter Garden-д жилийн 4 улирлын турш ногоон байх нийтдээ 28 төрлийн 2000 орчим ургамал бий. Хөрсний ургамлыг цэцэрлэг бүхий байдлаар зохиомжилж тариалсан. Мөн ургамлан хананууд бий.
1 м.кв-д 36 ширхэг ургамал байхаар тооцож хийсэн аж. Гидрофоник усалгаатай, 24 цагийн турш хүчилтөрөгч ялгаруулдаг ургамлуудыг ургамлан ханандаа суулгасан онцлогтой. Мөн ногоон ургамал байрлахаас гадна нийтийн эзэмшлийн амрах хэсэг, усан оргилуур, номын сан, кофе шоп гэх мэт үйлчилгээний хэсгүүдээс бүрдэнэ.
Жилийн дөрвөн улиралд ногооноороо байх зарчмын хүрээнд өмнө нь өөрсдөө сайтар туршиж, ургуулж байсан ургамлуудаа голчлон сонгосон бөгөөд ихэвчлэн далайн, дулаан орны ургамлууд болох дал мод, товрууш, диваажингийн шувуу гээд 3-4 метр өндөр цэцэглэдэг мод зэрэг бий. Мөн удамбор, аглонема, инжрийн мод, луу байна. Харин ургамлан хананд аль болох арчилгаа бага, агаар цэвэршүүлж, 24 цаг хүчилтөрөгч ялгаруулдаг ороонго, мөнхрөө зэрэг ургамал суулгасан.