Архангай аймгийн ..... сумын 7 дугаар баг, “Тамир” хороолол автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 6 сарын 22-ны өдрийн 08:48 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Л /36 настай, эмэгтэй/ “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн байна.