fitness
  • 458 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

БОАЖ-ын Сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын Улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй  67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол   хийлгээгүй /23/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй /37/, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй /21/, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай /18/, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай /41/, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай /23/, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн /14/, шаардлага хангахгүй жорлонтой /2/, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй /23/, хог хаягдлыг ангилан ялгаагүй /60/ зэрэг зөрчлүүд илэрлээ.  

skip-share

Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, 3  био, 2 нүхэн жорлонтой байна.

Нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж,  ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна. Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, 3  био, 2 нүхэн жорлонтой байна.

Гарсан зөрчлийг арилгуулахаар  газар дээр нь улсын ахлах байцаагчийн 85 заалттай  13 албан шаардлага хүргүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож, хялбаршуулсан журмаар 13 объектод  торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлжээ.

Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчилтэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг бүхэлд нь цуцлуулах, 1 аж ахуйн нэгжийн газрыг хэсэгчлэн цуцлуулах саналыг хүргүүллээ.  Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлгүйгээр 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн, аж  ахуйн нэгжийн зөрчил, мэдээллийг  холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд  зөрчлийг арилгуулахыг мэдэгдлээ.

Бусад мэдээ

Манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан нь 28 хувь болжээ

Манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан нь 28 хувь болжээ

Улсын Их Хурлын өнгөрсөн баасан гарагийн /2023.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гадаад харил

Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна

Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна

Үндэсний үйлдвэрлэгч "Ургана" брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үүссэн үерийн гамшигт гар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.