fitness
  • 547 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-26

Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэнийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ.

Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч н.Алтанзул “Монголд үйл ажиллагаа явуулж буй зарим гоо сайхны эмнэлгүүд эмнэл зүйн стандартыг шаардлага хангадаггүй талаар мэдээлэл хийж байна. 2022 оны 12 сарын 25-нд манай үйлчлүүлэгч  Синдерелла эмнэлэгт очиж филлер тарилга тариулсан. Тухайн өдөр үйлчлүүлэгчийн маань нүд нь бүрэлзэж, хүчтэй огьж эхэлсэн байгаа юм. Эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан гэсэн ч улсын гуравдугаар эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдаг. Тус гуравдугаар эмнэлгийн эмнэл зүйн үйлчилгээний хариугаар баруун нүдний хараа бүрэн сохорсон буюу харааны алдагдалтай. Явцдаа зүүн нүдэндээ нөлөөлнө гэх хариу гарсан.

skip-share

Манай үйлчлүүлэгчийн хараа дахин сэргэх боломжгүй буюу гуравдугаар зэргийн сохролт гэсэн оноштой.

Бид энэ асуудлаар холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартыг судлахад 10 буюу түүнээс дээш жил ажилласан гоо сайхны эмнэлэг хажуудаа яаралтай тусламж үзүүлэх эмчийн баг ажиллуулах ёстой байдаг. Гэтэл Монголд гоо сайхны эмнэлгүүд филлер тарилга эмчилгээг хийхдээ ямар нэгэн стандарт, үүсэн бий болох эрсдлийн удирдамжгүй байлаа. Манай үйлчлүүлэгчийн хараа дахин сэргэх боломжгүй буюу гуравдугаар зэргийн сохролт гэсэн оноштой. Эцсийн дүндээ хоёр нүдний хараа бүрэн сохрох эрсдэлтэй.

Монголд гоо зүйн эмнэлгээр үйлчлүүлэхдээ иргэдийг сэрэмжтэй байхыг уриалж байна. Үйлчлүүлэгч маань ганц бие ээж, хөгжлийн бэрхшээлтэй охин, 70 настай ээжтэйгээ амьдардаг. Өрхийн хэрэгцээгээ авч явдаг байсан ч цаашид эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэж байна” гэв.  

Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч н.Минжмаа “Синдерелла эмнэлгийн зүгээс үйлчлэгчийг маань доромжилсон. Манай үйлчлүүлэгч гадагшаа явах зорилготой маш их ажиллаж, ядарсны улмаас нүдний доор нь хөхрөлт үүсэн, тус эмнэлэгт очсон. Эмнэлгийн зүгээс филлер тарилга үйлчилгээг санал болгосон байгаа юм. Хэргийн дараа үйлчлүүлэгчийг маань Синдерелла эмнэлгээс 500 сая төгрөг авчхаад дахин мөнгө авах гэж сүрдүүлсэн мэтээр олон нийтийн сүлжээнд тавьсан.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс 60 мянган ам.долларыг өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө хууль, шүүхийн байгууллагад ямар нэгэн гомдол санал өгч болохгүй гэх шаардлага тавьж өгсөн. Хохирогч эмэгтэй Герман, Непал улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэх үед өөрөөс нь 110 мянга гаруй ам.долларыг зарцуулсан байна.  

skip-share

Хохирогч эмэгтэй хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан.

Манай үйлчлүүлэгч Синдерелла клиник эмнэлгийн баталгаат үйлчилгээнд найдаж үйлчлүүлж байхад ганцхан эмчийн буруутай үйл ажиллагаа хэмээн хариуцлагаас бултах гээд байна. Филлер тарилгыг нүүрний тарьж болохгүй хэсгүүд гэж байдаг. Гэтэл хохирогчийн духны дээхэн талд тарьсан.

Хохирогч эмэгтэй хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан, үнэмлэхүй сохролт гэх оноштой.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж өөрөө хөдөлмөрийн чадвараа алдчихсан. Одоо зүүн нүднээс нь ногоон нуух гоожоод эхэлсэн. Цаашид тархинд нөлөөлөх эрсдэл үүссэн. Сүүлд БНСУ-д эмчлүүлэхээр Синдерелла клиник эмнэлэгт хандан бүх эмчилгээ, оношилгооны баримтаа үзүүлэн 115 сая төгрөг шаардлагатай байна хэмээн албан ёсны и-мэйл хаяг руу илгээсэн юм.  Гэтэл тус эмнэлгийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй” гэлээ.

Манай сайт энэ асуудлаар "Синдерелла" гоо зүйн эмнэлэгт хандахад "холбогдох хүмүүс эргэж хариу өгнө" гэв. Бид эргэн мэдээлэх болно.

Бусад мэдээ

Англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлнэ

Англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг 3-4 дүгээр ангид туршилтаар хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, харьяа байгууллагууд өнгөрсөн долоо

ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭРГИЙН ХАМТ ЯПОНЫ ЭЗЭН ХААН, ХАТАНД БАРААЛХЛАА

ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭРГИЙН ХАМТ ЯПОНЫ ЭЗЭН ХААН, ХАТАНД БАРААЛХЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.