UA Properties” компани 10 жилийн ойн баяраа тохиолдуулан ТҮК-ийнхний ажлыг хялбарчлах, нүдэнд харагдахгүй аюул болох тоос тоосонцрыг дарах цэвэрлэгээний багаж хэрэгсэл бэлэглэн хотыг цэвэрхэн, өнгөлөг байлгахад хувь нэмэр оруулсан байна. Улаанбаатар хотын тохижилтод зориулсан 20 орчим сая төгрөгийн үнэлгээтэй эдгээр багаж хэрэгслүүдийг “Нийслэлийн хот тохижилтын газар” хүлээлгэн өгсөн байна.
Тэд хэлэхдээ замын хажуугаар явахад тоос бужигнуулж дэрсэн шүүрээр шүүрддэг байдлыг халж илүү технологи шингээсэн, тоос бага гаргадаг, ажиллаж буй ажилтандаа ачаалал багатай бүтээмж өндөртэй багаж хэрэглэх шаардлагатайг хэлж байсан.
Тус компани нь үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын компани бөгөөд өндөр үнийн дүн бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаар зах зээлд тэргүүлдэг өөрсдийн гэсэн өнгө төрхийг салбартаа бий болгосон компани юм.
Үл хөдлөх хөрөнгө болон автомашины анхдагч болон хоёрдогч зах зээлд борлуулалт хийхээс гадна барилгын төслүүдийн маркетинг, менежмент дээр ажиллаж захиалагч компанидаа мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг байна.
Тус компани нь Эрдэнэт хот болон Солонгос улсад шинэ салбараа байгуулж улам өргөжин тэлсээр байгаа юм. 10 дахь жилдээ мэргэжлийн, хариуцлагатай ажиллаж байгаа та нартаа нийт Улаанбаатарчуудын өмнөөс баярласнаа илэрхийлж, ойн баярын мэнд хүргэж байна.