fitness
  • 340 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах "Сургалтын шинэ институт байгуулах төсөл”-ийн хүрээнд Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа  өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван,  ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Хатагтай Регина Рутенберг, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Төв банкнаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Тэгвэл тус бодлогын хүрээнд  хэрэгжүүлж буй дээрх төсөл нь банкны салбарт Олон улсын стандартыг нэвтрүүлж, банкны үндсэн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх, урт хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг. Өнгөрсөн хугацаанд “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах банкны ажилтны суурь шаардлагын жишиг”, “Шинэ банкирын онол, практик хосолсон болон мэргэшсэн банкирын сургалтын жишиг журам” болон “Банкны ажилтны суурь шаардлагын жишгийг хангуулах шинэ банкирын сургалтын ерөнхий хөтөлбөр”-ийг тус тус Монголбанкнаас баталаад байна.

Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал ач холбогдолтой байдаг. Иймд иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг нэн тэргүүнд чадавхжуулан, иргэдэд зөвлөгөө өгөх ба бусад шаардлагатай мэргэжлийн ур чадварт суралцуулах зорилго бүхий харилцагчид зөвлөх банкны мэргэжилтнийг сургах онол, практик хослуулсан сургалтанд арилжааны 8 банкны 124 оролцогчид амжилттай хамрагдсан бөгөөд энэ жилийн анхны төгсөлтийн 19 ажилтанд Батламж гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ийнхүү зохион байгууллаа.

 


Бусад мэдээ

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдэ

Хүнсний ногооны хэрэглээний 70 орчим хувийг дотоодоосоо хангана

Хүнсний ногооны хэрэглээний 70 орчим хувийг дотоодоосоо хангана

Найр наадмын хөг өнгөрч намрын тариа, ногоо хураалтандаа анхаарах цаг хаянд иржээ. Энэ жилийн хувьд

Ариунзул С.
Ариунзул С.