fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд УИХ дахь намын бүлгүүдээс болон ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 62 саналын томъёолол бэлтгэсэн байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд дээрх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад олонх нь дэмжсэн байна.

Хуулийн төсөлд улс төрийн намыг бүртгэх асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо хэлэлцээд Улсын Дээд Шүүх бүртгэдэг байсныг шууд Улсын Дээд Шүүх бүртгэдэг байхаар тусгажээ. Мөн дараах гурван тохиолдолд улс төрийн намыг идэвхгүй болсонд тооцох заалт оруулжээ. Тухайлбал,

  • Улс төрийн нам УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй,
  • Их хурлаа хийгээгүй
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаагүй гэсэн гурван шалтгааныг үндэслэн идэвхгүйд тооцох заалтууд багтжээ. Нам идэвхгүй болсоноор санхүүжилт зогсох, бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно.

Харин улс төрийн нам 1 хувийн босго давсанаар төсвөөс санхүүжилт авах эрх үүсэх бөгөөд УИХ-д авсан суудлын тоо, сонгогчдын санал гэх хоёр үндэслэлээр үүнийг тогтоохоор тусгажээ.


Бусад мэдээ

М.Эрдэнэжаргал: Гадаад томилолт болон сургалт, семинар зохион байгуулахгүй байх зэргээр ТӨСӨВ хэмнэх хэрэгтэй

М.Эрдэнэжаргал: Гадаад томилолт болон сургалт, семинар зохион байгуулахгүй байх зэргээр ТӨСӨВ хэмнэх хэрэгтэй

Нийслэлийн 2023 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр НИТХ-аар хийж байна.

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН АЖИЛЧИД ТАРЬСАН МОДОО УСАЛЖ, НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН АЖИЛЧИД ТАРЬСАН МОДОО УСАЛЖ, НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий

Ариунзул С.
Ариунзул С.