Ирэх сарын 1-ээс нэмэгдэх нийгмийн халамж, цалин болон тэтгэмжийн асуудлаар ХНХЯ-аас мэдээллээ.
ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа:
"Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 991 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд:
Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган ажилтан бий. Тэдний цалинг өмнө нь 8 хувиар нэмсэн бол ирэх сарын 1-ээс дахин нэмнэ. Төрийн захиргааны албан хаагчдын цалин хамгийн бага нь 790 мянган төгрөг байсан бол ирэх сараас 1 сая төгрөг болно. Төрийн тусгай албан хаагчдын цалинг 710 мянган төгрөгөөс 1 сая төгрөг болгоно.
Нийт 496 мянган ахмадын тэтгэврийг шинэ итгэлцүүрийн дагуу бодож тогтоосон. Нэг ажил мэргэжлээр, ижил хугацаанд ажилласан хүмүүсийн тэтгэвэр хэзээ тогтоолгосноос хамаарч өөр өөр байдаг. Тухайн үед буюу тэтгэвэр тогтоолгоход цалин нь ямар байснаас хамаарч өөр өөр тэтгэвэр авдаг байв. Цаашид энэ ялгааг арилгана. Багш тэтгэврээ тогтоолгоход одоо багш нарын цалин ямар хэмжээтэй байгаатай уялдуулдаг болно, гэв.
Хүүхдийн мөнгөний нөхөн олголт, шинээр төрсөн хүүхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулах зааврын талаар болон www.ndaatgal.mn-ээр тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ шалгах зааврыг танилцуулна. Бид та бүхэнд мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.