fitness
  • 661 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-29
  • Тэтгэврийн хэмжээг доод талдаа 200 мянган төгрөгөөр нэмнэ.
  • Ахмадын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг.  
  • Тэтгэвэрт гарсан бүх хүнд 700, 800 мянган төгрөг олгоод байж болохгүй.

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 21-нд тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр долдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжинэ.

Тэтгэврийн нэмэгдэл, доод хэмжээ, зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын ахмадын холбооноос мэдээлэв.  

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, “Хориод жилийн өмнөөс тэтгэврийн жилийн зөрүү илэрч, үүнийг арилгахын төлөө Монголын ахмадын холбоо 10 гаруй удаа төр засагт шаардлага тавьсан. Энэ хүсэлт бүхий шаардлага биеллээ. Энэ нь ахмад настнуудын тавьсан гол шаардлага.

skip-share

Олон жил улсад ажилласан хүмүүсийнхээ зүтгэлийг үнэлэхгүй, тэтгэвэрт гарсан бүх хүнд 700-800 мянган төгрөг олгож болохгүй.

Арван  жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн, өнөөдөр тэр мэргэжлээр ажиллаад тэтгэвэрт гарч буй хүнтэй ойролцоо цалингаас тэтгэврээ дахин бодуулснаар тэтгэврийн зөрүү нь арилна. Энэ зөрүүг арилгахад 200 тэрбум төгрөг улсын төсвөөс нэмж зарцуулна. 2000 оноос эхлэн тэтгэврийг 20 мянга, 25 мянгаар нэмсэн ч  зөрүүг бодож байгаагүй учраас ахмадууд их хэмжээний тэтгэврээр хохирсон.

300 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байсан бол одоо тэр мэргэжлийнхээ цалингаар тэтгэврээ тогтоох боломжтой. 100 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгджээ. Шинэчлэн тогтоосон тэтгэвэр дахин 10 хувь нэмэгдэнэ. Учир нь инфляцын өсөлттэй холбоотойгоор худалдан авах чадвар 10 хувиар буурсан гэж үзээд нэмж байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Тэтгэврийн доод хэмжээ 350 мянга байсныг 500 мянга болгожээ. Энэ шийдвэрийн дагуу 500 мянган төгрөг авдаг байсан хүн 550 мянган төгрөг авдаг болно. Тэтгэврийн хэмжээг доод талдаа 200 мянган төгрөгөөр нэмсэн нь бага биш. Зарим хүн тэтгэврийн доод хэмжээг 700-800 мянган төгрөг болгох саналтай байсан. Тэтгэвэр авагчдын 60 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг.  Улсад цөөн жил ажилласан, үйлчлэх ажил буюу бага цалинтай ажил хийсэн бол тэтгэврийн доод хэмжээг авдаг.

Олон жил улсад ажилласан хүмүүсийнхээ зүтгэлийг үнэлэхгүй, тэтгэвэрт гарсан бүх хүнд 700-800 мянган төгрөг олгож болохгүй. Тэтгэвэр авагчдын 4 хувь нь л 800 мянгаас дээш тэтгэвэр авдаг. Энэ хүмүүс 30, 40 жил маш өндөр цалингаар тогтвортой ажилласан. Тэд  авах ёстойгоо л авах нь шударга ёсонд тэнцэнэ” гэсэн юм.

Хуралд Монголын ахмадын холбоо, төв, орон нутгийн байгууллагын удирдлагууд, ахмадын төлөөлөл оролцов.

Бусад мэдээ

Дөрөвдүгээр сарын 15-наас үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээг эрчимжүүлнэ

Дөрөвдүгээр сарын 15-наас үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээг эрчимжүүлнэ

Халиа тошин үүсдэг байршилд зөвшөөрөлгүй оршин сууж буй 3,300 орчим өрх байдаг. Холбогдох байгууллаг

Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр

Ариунзул С.
Ариунзул С.