fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-29

2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байна.

Олон Улсын Худалдааны Төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн 14 дэх төв Монгол Улсад байгуулагдсаныг МҮХАҮТ мэдээллээ. Энэхүү төвөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ нэтворкинг платформ бий болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж харилцан туршлага солилцох боломжтой. Мөн дэлхийн худалдааны зах зээлд оролцохоос гадна жендэрийн тэгш байдлыг хангах эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тодотгосон байна.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Энэ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгааг мэдээлж байсан. МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа юм.

Мөн “Бизнес итгэлийн индекс” судалгааны үр дүнгээс авч үзвэл эмэгтэй бизнес эрхлэгчид эрчүүдээс илүү өөдрөгөөр бизнесээ төлөвлөж ажилладаг, илүү урт бизнесийн насжилттай байдаг гэсэн эерэг үр дүнгүүд гарсаар байгааг онцолсон байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.