fitness
  • 480 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал асан Р.Барсболдод 2023 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг өнөөдөр Японы Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.

Элчин сайд Х.Кобаяши “Академич Ринчений Барсболд Танд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнуулж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Академич Р. Барсболд нь 1985 онд Япон Улсын хэмжээнд анх удаа нийт 19 байршилд "Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн"-г зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан.

Тус үзэсгэлэнг Японд зохион байгуулснаар Монгол ардчилсан нийгэмд шилжсэний дараах Япон-Монгол хоёр улсын тус салбар дахь хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа явуулах эхлэл болсон юм. 2002 онд Эрхэмсэг ханхүү, гүнж Акишино /одоогийн угсаа залгамжлах хунтайж, гүнж/ нарын Монголд хийсэн айлчлал, 2007 онд Угсаа залгамжлагч хунтайж /одоогийн Эзэн хаан/-ы Монголд хийсэн айлчлалын үеэр Академич Р.Барсболд Палеонтологийн хүрээлэнгийн захирлын хувиар Монголын палеонтологийн судалгааны талаар танилцуулах зэрэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм.



Академич Р.Барсболд Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсэж, Монголын палеонтологийн салбарын цаашдын хөгжил, Япон-Монголын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа улам их ахиц дэвшилттэй байхыг хүсэн ерөөе.” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн энэхүү одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.

Одон гардуулан ёслолд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар зэрэг эрдэмтэд ирж баяр хүргэжээ.

Бусад мэдээ

Улаанбуудайн тариалалт 20 орчим хувьтай байна

Улаанбуудайн тариалалт 20 орчим хувьтай байна

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 72.2 мянган га талбайд үр тариа, үүнээс 71.8 мянган

Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо

Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”

Ариунзул С.
Ариунзул С.