fitness
  • 552 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Франц улсын гадаад хэргийн сайд Катерин Колонна тус улсын Орано группийн байгуулах нэг тэрбум еврогийн дүнтэй уран олборлох гэрээний явцыг урагшлуулах зорилготой Монгол улсад айлчилж буй тухай Парисын дипломат эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

“Монгол бол бүрэн тогтоогдоогүй, хангалттай ашиглагдаагүй эрдэс баялгийн их нөөцтэй улс юм. Тус улсад хэрэгжих нэг том төсөл байгаа нь Орано группийн ураны төсөл. Энэ нь нэг тэрбум еврогийн өртөгтэй бөгөөд хэрэгжвэл их хэмжээний уран олборлох боломж олгох юм. Гэрээг ирэх намар байгуулах зорилготой, яриа хэлэлцээ ахицтай урагшилж байна” гэж Францын дипломат албаны эх сурвалж Ройтерс агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа мэдээлжээ.

Францын Орано групп нь дэлхийн томоохон уран олборлогч бөгөөд Казахстан, Канад, Нигерид уурхайтай юм байна.

Сүүлийн 25 жилийн турш Монгол улсад хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тухай тус компанийн вэб сайтад мэдээлжээ.

“Өөр бусад эрдсүүдийн нөөцийг тодорхойлох, хайгуулын ажиллагаа явуулах ямар боломжууд байгааг ярилцах уулзалтууд айлчлалын үеэр зохион байгуулагдана” гэж дээрх эх сурвалж бас мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Бусад мэдээ

Хуурамч эмийн борлуулалтыг бууруулах асуудлаар хамтран ажиллаж байна

Хуурамч эмийн борлуулалтыг бууруулах асуудлаар хамтран ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгэ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.09.25) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тө

Ариунзул С.
Ариунзул С.