fitness
  • 435 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс агаарын тээврийн үнэ тарифыг буулгахыг үүрэг болгосны дагуу Засгийн газрын тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 50-70 хувийн хямдралтай үнээр зорчдог болох аж. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах аж. Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчдог болох нь. Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Дорнод зэрэг нийт 9 аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хуралдаанаар ийнхүү шийдсэн байна.

Үүний зэрэгцээ МИАТ компани орон нутгийн нислэг үйлдэхээр болж байгаа ба ингэснээр үнэ тарифын хувьд буурах магадлалтай гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ

Бусад мэдээ

Замын арчлалт муугаас болж осол аваар их байна гэж хүмүүс ярьдаг. Гэтэл улсаас 100 сая төгрөгөөр засвар хийх ажил дээр 30 сая төгрөг өгдөг

Замын арчлалт муугаас болж осол аваар их байна гэж хүмүүс ярьдаг. Гэтэл улсаас 100 сая төгрөгөөр засвар хийх ажил дээр 30 сая төгрөг өгдөг

Манай улсад зам засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 компани байдаг бөгөөд 2022 оны

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Гийгний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 17

Ариунзул С.
Ариунзул С.