fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК-аас 2008 онд зогсоосон орон нутгийн нислэгээ сэргээлээ. Маргаашнаас эхлэн есөн аймгийн чиглэлд хуваарьт шууд нислэг үйлдэх гэж байна.

Тус компанийн орон нутгийн нислэгийн үнэ бусад авиа компаниудаас 2-2.5 дахин бага буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана гэдгийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир хэллээ.

Орон нутгийн нислэгээ сэргээсэнтэй холбоотойгоор МИАТ компани ӨАБНУ-аас агаарын хөлгийг нойтон түрээсээр буюу онгоцыг нисгэгч, үйлчлэгч, даатгал, инженерийн ажилтнуудтай нь цуг түрээсэлж байна. Нээлтийн нислэгийг Ховд аймгаас эхлүүллээ. 

Бусад мэдээ

Гол мөрний цас мөс хайлж эхлэхийг анхааруулав

Гол мөрний цас мөс хайлж эхлэхийг анхааруулав

ЦУОШГ-аас дараах мэдээллийг өгөв:-Өнөөдрийн байдлаар жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

Монгол Улсын эдийн засаг эхний дөрвөн сард 7.9 хувийн өсөлттэй гарсан гэв

Монгол Улсын эдийн засаг эхний дөрвөн сард 7.9 хувийн өсөлттэй гарсан гэв

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болж байна.

Ариунзул С.
Ариунзул С.