fitness
  • 475 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотой төслийн нээлт болон сургалт энэ сарын 26-29-нд боллоо.


​​​
“МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх  тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, тэдгээрийн хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.



Төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан  ЭМЯ,  НЭМҮТ,  АШУҮИС, ААГ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “МонПЭН санаачилга”-ыг хэрхэн хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар удирдлагын багийн уулзалтыг зохион байгуулсан.    
Тус аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, НЭ, СӨЭМТ-ийн  70 гаруй эмч, мэргэжилтнүүдэд төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцын танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр  чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан сургалтыг сонирхолтой байдлаар явуулсан юм.
Мөн “МонПЭН санаачилга”-ын хүрээнд төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЭМТ, “Жаргалан” ӨЭМТ, “Баатархайрхан” ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагч нарын ажил байдалтай танилцан одоогийн нөхцөл байдалд тулгарч буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар хэлэлцлээ.



ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд “МонПЭН” загвар төслийг Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн 16 төвд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд төсөл хэрэгжсэн газруудад 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр  14 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийг гарын авлагаар хангасан. Загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймагт тархины харвалтаас үүдсэн нас баралт 1,4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Тиймээс уг төслийг 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д хэрэгжүүлж, 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан. 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн төслийн үр дүнд зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.
Төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх юм.  

Бусад мэдээ

Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь!

Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь!

2024 оны зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголты

Хөгжлийн Банкны давж заалдах шүүх хурал энэ сарын 7-нд болно

Хөгжлийн Банкны давж заалдах шүүх хурал энэ сарын 7-нд болно

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн Банк гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат

Ариунзул С.
Ариунзул С.