fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-30

Хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл энэхүү тайлангийн үр дүнд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Сахаргүй хийжүүлсэн ундаа, мөхөөлдөс, бохь зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг хиймэл чихэрлэг амт оруулагчийг хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бодисуудын жагсаалтад багтаахаар болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаандаа дурджээ.

Тодруулбал аспартам гэгддэг тус бодисыг ДЭМБ-ын Хавдар судлалын Олон улсын агентлагийн дүгнэлтэд үндэслэн ирэх сараас "хорт хавдар үүсгэх боломжтой" ангилалд оруулахаар болсныг "Reuters" хоёр эх сурвалжаас баталгаажуулан мэдээлсэн байна.

Тус агентлаг илүү ноцтой эрсдэлтэй нь тогтоогдсон бодисуудыг "хорт хавдар үүсгэх магадлалтай" болон "хорт хавдар үүсгэдэг" гэсэн хоёр ангилалд мөн багтаадаг байна.

Тухайлбал өмнө нь шөнө унталгүй ажиллах, улаан мах хэрэглэхийг "хорт хавдар үүсгэх магадлалтай" ангилалд, гар утас ашиглахыг "хорт хавдар үүсгэх боломжтой" ангилалд оруулж байжээ.

Хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл энэхүү тайлангийн үр дүнд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Олон улсын чихэр орлуулагч үйлдвэрлэлийн холбооны (ISA) Ерөнхий нарийн бичгийн дарга Фрэнсис Хант-Вуд "Хавдар судлалын Олон улсын агентлаг нь хүнсний аюулгүй байдлын байгууллага биш. Аспартамд хийсэн тэдний дүгнэлт нь шинжлэх ухааны талаасаа цогц бус, мөн эргэлзээтэй гэгддэг судалгаанд үндэслэгдсэн" гэжээ.

Бусад мэдээ

Фэйсбүүкээр машины хонжворт сугалаа зохиосон иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Фэйсбүүкээр машины хонжворт сугалаа зохиосон иргэнийг 20 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас иргэн Г-ийн энэ сарын 16-ны өдөр цахим орчинд нийтэлсэн мэдээллийн дагуу ш

Иргэд энэ сарын 5-ыг дуустал "Бүх музейг" үнэгүй үзэж болно

Иргэд энэ сарын 5-ыг дуустал "Бүх музейг" үнэгүй үзэж болно

Жил бүрийн “Музейн нээлттэй өдөр” уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейн

Ариунзул С.
Ариунзул С.