fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-03

Энэ сарын 1-нээс төрийн албан хаагчид, өндөр настнуудын тэтгэврийг нэмэв. Мөн хүүхдийн мөнгийг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш аваагүй өрхүүдэд нөхөн олгоно.

Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн орлого давсан тохиолдолд Улсын төсвийн тухай хуулийг тодотгодоггүй. Зөвхөн алдагдал буурахад л төсвийг тодотгодог гэж мэдэгдсэн ч хэдхэн хоногийн дараа төсвийн тодотголыг өргөн барьсан.

Ингээд энэ оны улсын төсвийн зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмсэн юм. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг зах зээл рүү нийлүүлнэ гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхэд инфляц өсдөг. Цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн орлогыг нэмж, өрхийн хэрэглээ, худалдан дарамт болдог сул талтай.    

  • Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж, цалингийн өсөлтөд 900 орчим тэрбум төгрөг,
  • Хүүхдийн мөнгө нөхөн олгоход 900 орчим тэрбум төгрөг зарцуулна.

Ийм хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлснээр өргөн хэрэглээний барааны үнэ 2 хувиар өсөх тооцоог Төвбанк хийжээ. Тавдугаар сард улсын инфляц 11.3 хувь байсан. Тэгэхээр ирэх сард 13 хувьд хүрэх нөхцөл үүсэв.

Инфляц энэ оны эхний хагас жилд нэг оронтой тоо руу орох болов уу гэсэн хүлээлт талаар боллоо.

Бусад мэдээ

Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ

Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд ₮6.7 их наядаар санхүүжих санал ирүүлжээ

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд ₮6.7 их наядаар санхүүжих санал ирүүлжээ

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны тө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.