fitness
  • 379 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-03

Сүүлийн үед нэр хүнд, цар хүрээ нь хурдтайгаар өргөжин тэлж буй спортын хувцасны дэлхийн тэргүүлэх брэнд 361° Монголд албан ёсны 6 дахь салбараа Дархан хотод нээлээ.

Залуусын хот хэмээн нэрлэгддэг Дархан хотыг онцлон салбар дэлгүүрээ нээж байгаа нь Дарханчууд, залуу үе, хүүхэд багачуудыг спортоор хичээллэн, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл зөв дадлаар амьдрахад нь дэлхийд нэр хүндтэй, мэргэжлийн шилдэг спортын хувцас хэрэгсэл, бүтээгдэхүүнээр хангахыг зорьсон гэж 361º Mongolia салбарын менежер Д.Уламжаргал тайлбарлаж байлаа.

Дэлхий дахинаа гүйлт, сагсан бөмбөг, хөл бөмбөг, усанд сэлэлт, уулын спортын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэлээрээ алдаршиж байгаа тус брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар TZT Trade ХХК 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд улс, бүсийн чанартай олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг ивээн тэтгэж, баг тамирчдыг мэргэжлийн хувцас хэрэглэлээр ханган Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

361° брэндийн салбар дэлгүүрийн нээлтийн үеэр Дарханаар овоглодог тамирчид, спорт сонирхогчид, эрүүл мэндээ дасгал хөдөлгөөнөөр дэмжих хүсэлтэй Дарханчууд гэр бүлээрээ зорин ирж сонгосон бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс хөнгөлөлт эдлэн  361° брэндийн бүтээгдэхүүн бэлгэнд аван сэтгэл хангалуун үйлчлүүлж байлаа.

361° брэндийн Дархан салбар нь Дархан хотын Залуучууд театр, Спортын ордны ойролцоох шинээр нээгдэж байгаа худалдаа үйлчилгээний “АМУМОЛЛ” төвийн 2 давхарт өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.

Одоогоор 361° брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрүүд Улаанбаатар их дэлгүүрийн 3 давхарт, Улсын их дэлгүүрийн 3 давхарт, Шангрилла Моллын 3 давхарт, Хүннү Моллын 1 давхарт, Эрдэнэт хотын Баян төвийн 5 давхарт тус тус ажиллаж, хэрэглэгчдэд үйлчилж байгаа бөгөөд ийнхүү отгон салбараа Найрамдлын Дархан хотод нээгээд байна.

Бусад мэдээ

Замын-Үүдэд анх удаа "Агропарк" байгуулжээ

Замын-Үүдэд анх удаа "Агропарк" байгуулжээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Цэргийн Шинжлэх ухааны доктор, профессор, д

Улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 с

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.