fitness
  • 845 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-05

Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын эмнэл зүйн клиникийн тасгийн эрхлэгч Б.Даваахүү мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Гэдэсний халдварт өвчин нь бохирдсон хоол унд болон бохир гараар дамждаг. Энэ үед халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх, бие чичрэх, халуурснаас үүдэн таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Халдварт өвчин тодорхой үе шаттай.

  • Урьтал үед бие тавгүйрхэх, чичрэх зовуурь илэрдэг.
  • Өвчний шинж тэмдэг дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, цустай, залхагтай суулгах, халуурах зэргээр ажиглагддаг.

Дээрх шинж тэмдэг илрэхээс гадна архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Өвчний шинж тэмдэг илэрвэл ойр байгаа эмнэлгийн байгууллагад очиж хандахыг зөвлөе.  

Сүүлийн үед утсаар зөвлөгөө аваад дур мэдэн антибиотик хэрэглэх үзэгдэл гарч байна. Өөрийнхөө мэддэг ганц хоёр эмийг дур мэдэн авч уугаад эдгэрч байгаа юм шиг боловч цаанаа хор холбогдол ихтэй.

Тухайн эд эрхтний бүтцийн түвшинд эдгэрэлт явагддаггүй гэсэн үг. Улмаар ходоод, нарийн, бүдүүн гэдэсний улайлт болон хавдар үүсэх хүртэл хэтийн сөрөг нөлөөтэй. Ийм учраас заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна" гэлээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.