fitness
  • 408 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан нөхцөл байдал хүндэрсэн Наадмын зам, Энхтайваны гүүрний нүхэн гарц, “Алтай” хотхоны урд хэсэг, Сэлбэ голын орчимд ажиллалаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Наадмын зам буюу Соёмботой хөшөөний ар тал руу үер буусан учраас зам сэтэлж, урсцыг нь жигдрүүлсэн. Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автсан тул 66 машинаар хайрга, дайрга зөөж, далан хийж, усыг нь шахуургаар соруулан зам чөлөөлсөн. Түүнчлэн Дунд голын усны түвшин нэмэгдсэн, мөн хөрсөн доогуур ус нэвчсээр байгаа тул нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаа юм. Бид албан хаагчдаа машин техниктэй нь бэлэн байдалд байлгаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 310 ажилтан 12 цагаар ээлжлэн ажиллаж буй. Дүүргүүд ч өөрсдийн нөөц бололцоо, хүн хүчээ дайчлан, шаардлагатай арга хэмжээ авсаар байна. Одоогийн байдлаар голуудын усны түвшин 20-30 см нэмэгдсэн, цаашид бороо үргэлжлэн орох тул нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий хэмээв.  

Бусад мэдээ

Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын

Г.Баярсайхан: Хүүхдийн амь нас эрстэхээр сошиалд шуурдаг ч хүүхдээ хамгаалах боломж өгөхөөр хойрго байна

Г.Баярсайхан: Хүүхдийн амь нас эрстэхээр сошиалд шуурдаг ч хүүхдээ хамгаалах боломж өгөхөөр хойрго байна

“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол"

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.