fitness
  • 733 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-11


Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морины уралдаан өчигдөр болсон. 
Барианы зурхайд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн зэрэгцэн орж ирэхэд морь бариач шарга халзан шүдлэнг хөтлөн барианд оруулсан. 

Хурдан морины салбар хорооноос зураг, бичлэг үзээд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг түрүүлсэн, Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн аман хүзүүдсэн хэмээн шийдвэрлэснээ зарласан нь наадамчин олны бухимдлыг төрүүлээд байна. 

Хар шүдлэн түрүүлж байхад морь бариач замд нь саад болж, шарга халзан шүдлэнг хөтөлж оруулан түрүүлүүллээ хэмээн Хүй долоон худагт уралдаан үзсэн иргэд болон цахим орчин тарсан бичлэгээс иргэд дүгнэжээ. 

Энэхүү маргааны дараа долоодугаар сарын 11-ний өглөө түрүү манлай хэмээн зарлуулсан шарга халзан шүдлэнгийн эзэн Ховд аймгийн Мянгад сумын уяач, ХХААХҮ-ийн сайд асан  З.Мэндсайхан цахим хуудаснаа дараах мэдэгдэл хийжээ. Тэрбээр, 

...Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, хар үрээ түрүү магнай боллоо. Хурдан морины салбар хороо шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ.

...Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Д.Ганхуягт “Бичлэг дахин нягталж өгнө үү” гээд хүсэлтээ өгсөн. Технологи хөгжсөн өнөө үед морь бариач байх хэрэгтэй юу? Дүрэм журмаа эргэж харах цаг болжээ. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ олон наадмын түрүү аваарай гэж ерөөе хэмээн жиргэжээ.

Бусад мэдээ

1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг авч болно

1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг авч болно

Цахим бүртгэл хөгжсөн ч улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдч

Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “М

Ариунзул С.
Ариунзул С.