Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд худалдаа үйлчилгээний цэгүүд олноор ажиллаж байгаагийн зэрэгцээ хоолны газрууд наадамчин олонд үйлчилж байна.
Улсын баяр наадмын энэ өдрүүдэд хамгийн эрэлттэй хоолны нэг бол яах аргагүй хуушуур билээ.
Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жилийн наадмаар хуушуур нэг ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй байна. Асар болгон дараалал ихтэй байгаа бөгөөд зарим асар бяслаг, халиартай, гэрийн, бөөрөнхий зэрэг хуушуурын сонголттой үйлчилж байна.