fitness
  • 704 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-15

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд бүх нутгаар бороотой, мөн 35-40 градус хүрч хална.

Тодруулбал, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, долдугаар сарын 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, долдугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17, 18-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +35…+40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

Бусад мэдээ

Гаалийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлана

Гаалийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлана

Нийслэл хотод орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрх үерийн усанд автаж, эр

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө ду

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.