fitness
  • 634 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-18
  • БНСУ-д энэ сарын 9-ний өдрөөс хойш бороо орж буй
  • Үүний улмаас нутгийн төв болон өмнөд хэсгүүд үерт автаад байна
  • Одоогоор 10 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

БНСУ-д үргэлжлэн орсон борооны улмаас үерийн нөхцөл байдал хүндэрч, амиа алдсан иргэдийн тоо 41 хүрлээ. Улмаар тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аврах ажиллагааг эрчимжүүлж эхэлжээ.

Ерөнхийлөгч Юн Украин руу хийсэн айлчлалаас ирмэгцээ яаралтай хурал зарлаж, иргэдийг аврах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна. Тэрбээр “Үерийн улмаас амиа алдсан иргэд болон тэдний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээв.

Солонгост энэ сарын 9-ний өдрөөс хойш бороо орж буй. Үүний улмаас нутгийн төв болон өмнөд хэсгүүд үерт автсан. Энэ долоо хоногт ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Чонжү хотын голын усны түвшин нэмэгдсэнээс болж зэргэлдээх зам руу ус орсон. Үүний улмаас хонгилд машинтайгаа гацсан байсан иргэдэд тусламж үзүүлжээ. Тус бүсэд 14 иргэн амиа алдсан бөгөөд есөн иргэнийг эсэн мэнд олжээ.
           
Одоогоор орон даяар 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 28 мянга гаруй өрхийн эрчим хүчийг тасалсан аж.

Ерөнхийлөгч Юн “Цаг уурын эрс тэс нөхцөл байдал нийтлэг үзэгдэл болох болно. Бид уур амьсгалын өөрчлөлттэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн ярьжээ. 

БНСУ-д зуны улиралд их борооны улмаас үер буух нь элбэг байдаг ч засгийн газраас бэлтгэлийг сайн базаасан байдаг. Өмнөх жилүүдэд үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо энэ жилийнх шиг өндөрт хүрч байгаагүй юм.

Эх сурвалж: Алжазийра, The Korea Times

Бусад мэдээ

"Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмлээ"

"Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмлээ"

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын

Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унажээ

Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унажээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас х

Ариунзул С.
Ариунзул С.