fitness
  • 526 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-19

Монгол Улс нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элсэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд БНСУ-ын Ханьян их сургууль 2024 оны гуравдугаар сарын 2-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрт CCOP гишүүн орнуудаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тэтгэлгийн зорилго:

  • Эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах
  • Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн сүлжээг бий болгоход оршино. 

Мэргэшсэн байдал:

БНСУ-аас бусад орны иргэншилтэй байх (үүнд нэр дэвшигчийн эцэг эх нь хамаарах бөгөөд Солонгос улсын иргэншилтэй тохиолдолд өргөдөл гаргах үед тухайн иргэншлээс татгалзсан байх)

Академик түвшин:

  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистр болон бакалаврын зэрэгтэй байхыг шаардана. 

Тэтгэлэг:

  • Сургалтын төлбөр 100% (Магистр 2 жил, доктор 3 жил)
  • Нэг талын онгоцны зардал
  • Сар бүр 1,800,000 вонын стипенд /(татвар 8.8%)
  • Гадаад иргэдийн даатгал, визийн хураамж
  • Солонгос хэл, соёлын хөтөлбөр

Цахим өргөдлийг 2023 оны есдүгээр сарын 1-ний 10:00 цагаас эхлэн аравдугаар сарын 6-ны 17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдөл гаргахаас өмнө цахим мэдэгдлийг шалгана уу. 

Шаардлагатай баримтууд:

  • Өргөдлийн маягт
  • Суралцах хүсэлт болон сургалцах хөтөлбөрийн төлөвлөгөө

Шалгалт, ярилцлагад орохын тулд дараах хоёр баримтыг илгээх https://oia.hanyang.ac.kr/

Консулын газраас бичиг баримтын шалгалтад багагүй хугацаа шаардлагатай байдаг тул бусад баримт бичгээ бэлтгэж байхыг зөвлөж байна. Хувийн мэдүүлэгтээ ССОР-ын аль гишүүн орноос хүсэлт гаргаж буйгаа тодотгоно уу.

Цахимаар өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг тул цахим өргөдөл, өөрийн CV, суралцах хөтөлбөрийн төлөвлөгөөгөө ССОР-ын нарийн бичгийн дарга нарын газарт ccopts@ccop.or.th хаягаар давхар ирүүлнэ үү.

Жич: Энэхүү мэдээллийг ССОР-ын гишүүн орноос авсан болон тус орноос ирсэн гэдгээ тодорхой бичнэ үү.

Тус сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж уншиж, танилцах боломжтой. 

 

Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам

Бусад мэдээ

Турк, Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махны тусламж илгээнэ

Турк, Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махны тусламж илгээнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, байгалийн гамшигт нэрвэгдсэн БНТУ болон Сири улс р

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье

Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаары

Ариунзул С.
Ариунзул С.