Улаанбаатар хотод энэ сарын 23, 24-нд аадар бороо орсны улмаас долоон дүүргийн гэр байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан юм.
Үүнээс шалтгаалан Нийслэлийн Онцгой байдлын газарт усанд автсан гэх 254 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 388 алба хаагч, 46 техник хэрэгсэлтэйгээр 48 цаг үүрэг гүйцэтгэсэн байна.