fitness
  • 480 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-07-26

Ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  •         Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  •         Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  •         Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  •         Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджий орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар сэрүүхэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн зарим үеүд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөлвтэй байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Бусад мэдээ

Их мастер Т.Мөнхзул түргэн тоглолтын ДАШТ-нд оролцож, түүхэн амжилт гаргав

Их мастер Т.Мөнхзул түргэн тоглолтын ДАШТ-нд оролцож, түүхэн амжилт гаргав

Узбекистан улсын Самарканд хотноо түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцэ

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ

“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” аян эхэллээ

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан ү

Ариунзул С.
Ариунзул С.